ХСҮТ гаднаас эмчилгээ, үйлчилгээ авахгүй гэжээ

2020-12-28
1 min read

ЭМЯ-ны зүгээс Хавдар судлалын үндэсний төвд үүссэн голомтыг өндөр идэвхтэй байна гэж үзэж байгаа. 

Тэгвэл Хавдар судлалын үндэсний төв өнөөдрөөс (2020.12.28) гаднаас эмчилгээ, үйлчилгээ авахгүй хэмээн мэдэгдлээ. Одоогоор тусгаарлагдсан 134 өвчтөн, 71 сахиур байгаа тул эдгээр өвчтөнүүддээ эмчилгээ үйлчилгээг үзүүлэх ажээ.

Харин ерөнхий мэс заслын эмчилгээг Баянгол дүүргийн эмнэлэгт, эмэгтэйчүүдийн мэс заслын эмчилгээг “Амгалан” амаржих газарт үзүүлэх бол өвчтөнүүдийн боолт, химийн эмчилгээ зэрэг нь харьяа дүүргийн эмнэлэг дээр хийгдэх юм байна.
 


Орчуулах »