Улаанбаатар хотод халдварын 16 тохиолдол шинээр бүртгэгдлээ

2020-12-28
1 min read

ЭМЯ-аас коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдлын талаар /2020.12.28-ны 11:00 цаг/ ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ.  Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 8894 хүнд шинжилгээ хийхэд 16 хүнээс коронавирус илэрчээ. Тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод тэр дундаа 10 нь Баянзүрх дүүргийн эмнэлгийн голомтоос гаралтай хоёр өвчтөн гэр бүлийн найман хүн байна. Харин үлдсэн зургаан нь Цэргийн төв эмнэлэгийн эмч ажиллагсад байна.

Ингээд Баянзүрх дүүргийн эмнэлгээс гарсан халдварын дэгдэлтийн тоо 194, Улаанбаатар хотод бүртгэгдсэн нийт халдварын тоо 340 боллоо.

Харин Сэлэнгэ /217/, Дархан-Уул /45/, Говьсүмбэр /4/, Дорноговь /32/, Орхон /25/, Архангай /3/ аймгуудад халдвар нэмж илрээгүй байна.

Дотоодын халдвар улсын хэмжээнд 666
Халдварын тоо Улаанбаатар хот 340
Өвчлөлийн байдал
Орчуулах »