Чингэлтэй-Зунжин чиглэлд үйлчилсэн иргэд шинжилгээ өгөхийг анхаарууллаа

2020-12-29
1 min read

ЭМЯ-аас өнөөдөр /2020.12.29/ мэдээлэл хийхдээ “Тэнүүн Огоо” ХХК-ийн Чингэлтэй-Зунжин чиглэлийн автобусны жолоочоос шинэ covid-19-ийн халдвар илэрсэн гэдгийг мэдэгдэв. Жолоочийн нэг болон хоёрдугаар хавьтлын 10 гаруй хүнийг тусгаарлаж, шинжилгээ авсан ба одоогоор халдвар илрээгүй байгаа гэв. Тухайн жолооч гэр бүлээсээ халдвар авсан ба түүний хамаатан нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт сахиур хийж байхдаа халдвар авчээ. 

Жолоочтой хамт ажилладаг 90 гаруй хүнээс 13-ыг нь тусгаарлажээ. Бусад 80 гаруй хүнээс шинжилгээ авсан бөгөөд одоогоор халдвар илрээгүй байна. Халдвар авсан “Тэнүүн-Огоо” компанийн жолооч Чингэлтэй-Зунжин чиглэлд үйлчилдэг байсан. Тиймээс арванхоёрдугаар сарын 20-24-нд тухайн чиглэлийн автобусаар үйлчлүүлсэн хүмүүс шинжилгээ өгөх хэрэгтэй хэмээн ЭМЯ-аас анхаарууллаа. 

Орчуулах »