Хотулун гүнжийн дүрд жүжигчин М.Цэрэндолгор тоглож байна.

“Шүүдэр” продакшны хоёр дахь түүхэн сэдэвт кино төсөл “Хотулун гүнж” УСК анхны тизерээ цацлаа. Өрнө дорны түүхэнд мөнхөрсөн бөх гүнж Хотулуны дүрд жүжигчин М.Цэрэндолгор тоглож байгаа аж.

М.Цэрэндолгор ОХУ-д Театр урлагийн дээд сургуулийг /ГИТИС/ жүжигчний мэргэжлээр төгсчээ. “Хотулун гүнж” киноны ерөнхий найруулагчаар С.Баасанжаргал, ерөнхий зураглаачаар Г.Бат-Ирээдүй, ерөнхий зураачаар Л.Батбилэг ажиллаж байна.

“Хотулун гүнж” УСК нь нээлтээсээ жилийн өмнө тизер нь цацагдаж буйгаараа онцлог юм. Тизерийн хөгжмийг Г.Даваахүү бичсэн агаад, кино  “Монгол мохошгүй” гэсэн уриатай ажээ.

Орчуулах »