Хөл хорионы дэглэм зөрчсөн иргэдийг 135 еврогоор торгоно

2021-01-18
1 min read

Коронавируст халдвартай холбоотойгоор Францад хэрэгжиж буй хөл хорионы цагийг сунгаад байгаа. Тодруулбал, хөл хорио 22:00 цаг эхэлж байсан бол энэ сарын 16-аас эхлэн 18:00 цаг болгосон байна.

Хөл хорионы цагийг сунгасан эхний өдөр дэглэм зөрчсөн 6000 орчим хүнд торгууль ногдууллаа хэмээн тус улсын Дотоод хэргийн яамнаас мэдэгджээ. Хорио цээрийн дэглэмийг зөрчсөний улмаас иргэдийг 135 еврогоор торгож байгаа аж. 

Францын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, цар тахал дэгдэж эхэлснээс хойш тус улсад халдварын улмаас 70 мянга гаруй хүн нас баржээ. Халдвар авсан хүний тоо 2.8 сая даваад байна. 

Орчуулах »