Дональд Трамп АНУ руу нэвтрэх хязгаарлалтыг цуцалжээ

2021-01-19
1 min read

Коронавирусний цар тахалтай холбогдуулан АНУ Шенгений бүсийн орнууд, Их Британи, Ирланд, Бразилиас ирэх иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлаад байсан. Тэгвэл тус хязгаарлалтыг цуцлах захирамжинд одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зурсан хэмээн Цагаан ордны хэвлэлийн албаны мэдэгдэлд дурджээ.

Тус мэдэгдэлд, “Шенгений бүсийн улс орнууд, Их Британи, Ирланд, Бразилд байсан хүмүүс АНУ руу хязгаарлалтгүйгээр нэвтрэх нь хохирол учруулахгүй. Иймд нэвтрэх эрхийг хязгаарлах тухай гүйцэтгэх захирамжууд нэгдүгээр сарын 26-ны 12:01 цагаас үйлчлэхгүй” гэжээ.

АНУ-ын хилээр нэвтрэх гадны бүх иргэн коронавирусний шинжилгээний сөрөг гарсан хариугаа үзүүлэх журам хэрэгжиж эхэлсний дараа өмнөх хязгаарлалт үйлчлэхгүй юм байна.

Орчуулах »