Вакцины үйлдвэрт гарсан түймрийн улмаас таван хүн амиа алджээ

2021-01-22
1 min read

Энэтхэгийн баруун нутгийн Пуна хот дахь вакцин үйлдвэрлэгч “Serum” хүрээлэнгийн барилгад өчигдөр гал гарч таван хүн амиа алджээ. Одоогоор галын шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа хэмээн тус хотын дарга мэдэгдсэн байна.

“Serum” хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Адар Пунавалла “Twitter” хуудсаараа дамжуулан “Бид амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд гүнээ эмгэлэл илэрхийлж байна” гэжээ.

“Serum” нь дэлхийн хамгийн том вакцин үйлдвэрлэгч бөгөөд Британи-Шведийн АstraZeneca компани, Британийн Оксфордын их сургуулийн хамтран бүтээсэн коронавирусийн эсрэг вакциныг өнгөрсөн долоо хоногоос эхлэн үйлдвэрлэж эхэлсэн байна.

Орчуулах »