Улс даяар өрнөсөн эсэргүүцлийн жагсаалын үеэр 2600 орчим хүнийг баривчилжээ

2021-01-24
1 min read

Оросын Ерөнхийлөгч Путиныг шүүмжлэгч Алексей Навальный нь өнгөрөгч наймдугаар сард Сибирт ажлаар явж байхдаа хордож, улмаар Германд очин эмчлүүлж байгаад өнгөрсөн долоо хоногт нутагтаа эргэн ирсэн билээ. Гэвч түүнийг эдэлж байсан тэнсэн харгалзах ялынхаа хугацааг дуусаагүй байхад хил давсан хэмээх үндэслэлээр Москвад онгоцноос буумагц нь цагдаа нар баривчилсан юм.

Тэгвэл өчигдөр /2021.01.23/ Навальныйг суллахыг шаардсан жагсаал Орос улс даяар өрнөжээ. Тус улсад цар тахлын улмаас жагсаал цуглаан зохион байгуулахыг хориглосон хэдий ч энэ удаагийн эсэргүүцлийн жагсаалд олон арван мянган хүн оролцсон байна. Улмаар жагсагчид цагдаа, хууль хүчнийхэнтэй мөргөлдөөн үүсч нийт 2600 орчим хүн баривчлагдсан бөгөөд Навальныйн эхнэр ч мөн байжээ. Харин эсэргүүцлийн жагсаалын үеэр цагдаа нар хүч хэрэглэсний улмаас гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо түүнээс ч их байв.

Орчуулах »