Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлалаа

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Тэлмүүн таур хотхоны 605-р байранд оршин суух иргэнээс коронавируст халдвар батлагдсан.

Иймээс тус дүүргийн Онцгой комисс өчигдөр 16:00 цагт шуурхай хуралдаж, Засаг даргын А/17 дугаар захирамжаар тус хорооны зарим хэсэгт энэ сарын 30-ны өдрийн 17:00 цаг хүртэл иргэд болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлажээ.

Коронавируст халдвар батлагдсан тус байрны оршин суугчдаас дүүргийн Эрүүл мэндийн төвийн Явуулын 3 баг тандалт, шинжилгээ авах ажлыг эхлүүллээ.

Орчуулах »