Х апартментийн СӨХ-ийн ажилтнуудаас халдвар илэрчээ

Энэ сарын 24-ний өдөр батлагдсан тохиолдол “X апартмент 1” байраар зорчсон хэмээн тус хотхоны 2 блокт хөл хорио тогтоосон ч өдөртөө буулгасан.

Гэсэн ч өчигдөр дахин хөл хорио тогтоож, ингэхдээ хотхоныг бүхлээр нь тусгаарлажээ.

Учир нь 24-ний өдрийн батлагдсан тохиолдлын маршруттай холбогдуулан тус байрны оршин суугчид болон СӨХ-ийн ажилчид гэхчлэн нийт 128 иргэнийг ПСР шинжилгээнд хамруулахад СӨХ-ийн 4 ажилтнаас ковидын эерэг тохиолдол бүртгэгдсэн байна.

Тухайн СӨХ-ийн нэг ажилтан нь Баянзүрх дүүргийн 16-р хорооны “Офицер таун” хотхонд амьдардаг тул мөн адил хамгаалалтад авч яаралтай шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж эхэллээ хэмээн тус дүүргийн Онцгой комиссоос мэдээлжээ.

Орчуулах »