Мьянмарт цэргийнхэн төрийн эргэлт хийжээ

2021-02-01
1 min read

Мьянмарын цэргийнхэн өнөөдөр тус улсад нэг жилийн хугацаанд онц байдал тогтоож байгаа тухай зарлаж, төрийн эрх Зэвсэгт хүчний командлагч Мин Ан Хлаины гарт шилжиж буйг мэдэгджээ. Тэд парламентын сонгуулийг луйвардсан тул ийм шийдвэр гаргасан хэмээн “Reuters” агентлаг мэдээлсэн байна. Учир нь парламентын сонгуулийг луйвардсан тул ийм шийдвэр гаргасан гэж Мьянмарын цэргийнхэн мэдэгджээ.

Мьянмарын Ерөнхийлөгч Вин Мин болон тус улсын эрх баригч Ардчиллын төлөөх үндэсний лиг намын тэргүүн Ан Сан Сү Чи нарыг саатуулаад байна хэмээн тус намын хэвлэлийн нарийн бичгийн дарга Мёо Нинт даваа гарагт мэдэгджээ. Түүнчлэн Мьянмарт төрийн эргэлт хийсэн цэргийнхэн тус улсын дэд ерөнхийлөгч Майнт Швег түр ерөнхийлөгчөөр томилсон гэж хэвлэлүүд мэдээлсэн байна.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 8-нд тус улсад болсон парламентын сонгуульд Ан Сан Сү Чигийн тэргүүлсэн эрх баригч Ардчиллын төлөөх үндэсний лиг нам үнэмлэхүй ялалт байгуулжээ. Түүний өрсөлдөгч нам болох цэргийнхний дэмжлэг бүхий Эв нэгдэл, холбоог хөгжүүлэх нам цөөн тооны суудал авсан байна.

Орчуулах »