Цагаан сарын баярыг тохиолдуулан БНСУ хөл хориогоо сунгалаа

2021-02-01
1 min read
FILE PHOTO: People take a walk on a cold winter day, amid the coronavirus disease (COVID-19) pandemic, at a park in Seoul, South Korea, January 7, 2021. REUTERS/Kim Hong-Ji

БНСУ-ын Засгийн газар хөл хориог 2 дугаар сарын 14-нийг хүртэл сунгах шийдвэр гаргажээ. Учир нь удахгүй тус улсад бодлох цагаан сарын баярын үеэр иргэд олноороо коронавирусээр халдварлаж  болзошгүй байгаа аж.

БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн сайд Кан Дэ Хо хэлэхдээ, Халдварын тохиолдол дахин нэмэгдвэл манай улсад цар тахлын дараагийн давлагаа дэгдэж болзошгүй гэжээ. Нөхцөл байдал хэрхэхээс хамаарч хорио цээрийн дэглэмийг долоо хоногийн дараа өөрчлөгдөж магадгүй юм байна.

БНСУ-ын нийслэл хотын дүүрэг тусгаарлалтын дөрөвдүгээр түвшнийг нэвтрүүлээд байгаа бол бусад бүсэд үүнээс нэгээр бага түвшнийг зарлажээ. Сөүл хот, Кёнгидо муж, Инчон хотод дөрвөөс илүү хүн нэг дор цугларахыг хориглосон хэвээр байна. Нийтийн хоолны газрууд оройн 21:00 цаг хүртэл үйлчлүүлэгчдийг хүлээн авч, бусад үед хүргэлтээр үйлчлэх боломжтой аж. Сүм хийдүүд үйл ажиллагаагаа цахим хэлбэрээр явуулж, зөвхөн ням гарагт суудлыг 100 хувьд нь хүргэж дүүргэхгүйгээр уулзалт зохион байгуулж байна. Түүнчлэн шөнийн цэнгээний газруудын үйл ажиллагаанд хориг тавьсан хэвээр байна.

Орчуулах »