Өнгөрөгч хоногт коронавирусний 575 шинэ тохиолдол нэмж бүртгэгдлээ

2021-03-29
1 min read

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.03.29/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 13210 хүнд PCR шинжилгээ хийлээ. Үүнээс халдварын 575 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Шинээр халдвар авсан 575 хүнээс дотоодын халдвар 574, Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор энэ сарын 18-нд ирсэн нэг хүний давтан шинжилгээгээр халдвар илэрч зөөвөрлөгдсөн тохиолдол 427 боллоо.

Харин Улаанбаатарт 400, Дархан-Уул аймагт 15, Сэлэнгэ аймагт хоёр, Архангай аймагт дөрөв, Орхон аймагт 15, Завхан аймагт хоёр, Төв аймагт 86, Хөвсгөл аймагт зургаа, Өвөрхангай аймагт 20, Баянхонгор аймагт нэг, Хэнтий аймагт дөрөв, Говьсүмбэр аймагт хоёр, Булган аймагт 19 тохиолдол тус тус батлагдсан байна.

Ингэснээр дотоодод батлагдсан халдварын нийт тохиолдол 7052 бол Улаанбаатар хотын өвчлөл 6268, орон нутагт 742 боллоо хэмээн ХӨСҮТ-өөс мэдээллээ.

Орчуулах »