Хүнд болон маш хүнд хүний тоо өсөх хандлагатай байна

2021-03-30
1 min read

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.03.30/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 14218 хүнд PCR шинжилгээ хийлээ. Үүнээс халдварын 481 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Шинээр халдвар авсан 481 хүнээс 404 нь нийслэлд бүртгэгдсэн бол Дархан-Уул аймагт гурав, Увс аймагт нэг, Архангай аймагт долоо, Орхон аймагт 15, Завхан аймагт хоёр, Төв аймагт 27, Өвөрхангай аймагт 10, Баянхонгор аймагт нэг, Хэнтий аймагт нэг, Булган аймагт 10, Ховд аймагт хоёр тохиолдол тус тус батлагдсан байна.

Ингэснээр дотоодод батлагдсан халдварын нийт тохиолдол 7533 бол Улаанбаатар хотын өвчлөл 6672, орон нутагт 861 боллоо хэмээн ЭМЯ-аас мэдээллээ.

Мөн сүүлийн өдрүүдэд хүнд болон маш хүнд хүний тоо эрс өсч байгааг анхаарууллаа.

Орчуулах »