С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн талаарх материал, бичлэгүүдийг нууцаас гаргана

2021-04-01
1 min read

Засгийн газрын өчигдрийн /03.31/ хуралдаанаар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн материал, холбогдох бичлэгүүдийг бүхэлд нь нууцаас гаргахаар шийдвэрлэсэн талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар мэдээллээ. 

Өмнө нь Засгийн газраас уг хэрэгтэй холбоотой баримт, бичлэгийг хэсэгчилсэн байдлаар ил болгож байсан бөгөөд нууцаас гаргасан зарим бичлэгт ялтан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн асуудал ил болсон билээ.

Энэ асуудлыг өчигдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Б.Хурц нарыг гэм буруутайл тооцон ял оноосон билээ.

Орчуулах »