Борис Жонсон өөрийгөө тусгаарлажээ

Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон парламентын зарим гишүүдтэй Даунинг стрит дэхь өөрийн албан өргөөнд уулзсан юм. Энэ уулзалтын дараа Консерватив намын хууль тогтоогч Ли Андерсоноос Covid-19 халдварын шинж тэмдэг илэрч, улмаар шинжилгээний хариу нь эерэг гарсан байна. Тиймээс Жонсон өөрийгөө тусгаарлаж, эмч нарын хяналтад шилжихээр болсон тухай Reuters мэдээлжээ.

Жонсон энэ оны хавар коронавирусийн халдвар авч, хүндээр өвчилсний дараа эдгэрч байсан билээ.

Хэрвээ энэ удаад халдвар илэрвэл тэр хоёр дахь удаагаа өвчлөх юм. Одоогоор ерөнхий сайдад халдварын ямар нэг шинж тэмдэг илрэхгүй байгааг Британийн засгийн газрын хэвлэлийн алба Ням гарагт мэдээлжээ.

Орчуулах »